logo
Ю.Цэдэнбалын нэрэмжит цахим музейн нээлтийн ажиллагаа боллоо

Ю.Цэдэнбалын нэрэмжит цахим музейн нээлтийн ажиллагаа боллоо

2021/09/23

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын нэрэмжит Цахим музей өнөөдөр нээлтээ хийлээ. Музейн нээлтийн үйл ажиллагаанд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл болон холбогдох албаны хүмүүс, “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн болон үйлдвэрийн удирдлагууд оролцлоо.

“Эрдэнэт” үйлдвэр анх байгуулагдсан цаг үеэс өнөөг хүртэлх хөгжлийн шат дамжлага, технологийн өөрчлөлт шинэчлэлтийг харуулсан уурхайчдын арвин баялаг түүхийг өгүүлэхүйц энэхүү музей Монголын анхны цахим музей гэдгээрээ онцлог юм.

“Эрдэнэт” үйлдвэрийн Соёл урлагийн цогцолборын хоёр давхарт байрлах Цахим музей нь хамгийн сүүлийн үеийн технологи бүхий 4D-ээр хийгдсэн 6 танхимтай. Уул уурхайн салбар, Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн цахим танилцуулга, Үйлдвэрийн түүхэн замнал, Үйлдвэрлэл технологи, Нийгмийн хариуцлага, Бидний бахархал гэсэн танхимуудаар орж зууны манлай үйлдвэртэй танилцах боломжтой.

Түүнчлэн “Эрдэнэт” үйлдвэрийн тухай 200 гаруй контент, баримтат кино, 160 гаруй ном, тус үйлдвэрийн анхдагч ажилчдын хэрэглэж байсан ховор эд зүйлс, түүхэн баримт бүхий 30, нийтдээ 450 гаруй үзмэрүүдийг музейд байршуулжээ.

Ийнхүү “Эрдэнэт” үйлдвэр орчин үеийн тоног төхөөрөмж бүхий үйлдвэрийн бүх цаг үеийн түүхийг цахим болон биет үзмэрээр харуулсан музейг сонирхсон хүн бүхэн боломжтой юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUUM.MN сайтын редакц
Дээш