Малчид, иргэд, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүсэж, салхи шуургатай байна.
2021 оны 09 сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Өдөртөө сэрүүсэж 3-5 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Өдөртөө сэрүүсэж 4-6 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Өдөртөө сэрүүсэж 3-5 хэм дулаан байна.
2021 оны 09 дүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 03-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв