logo
Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж байна

Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж байна

2021/09/29

Монгол Улсын Шадар сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Дархан Уул аймагт ажиллаж, “Коронавируст халдвар (Ковид-19) явцын үнэлгээ хийх, орон нутгийн Тохиолдлын удирдлагын тогтолцооны багийг чадавхжуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, ажлын байран дээрх сургалт зохион байгуулах”  сургалтыг зохион байгуулж байна.

Ажлын хэсэг ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх, сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ, МХЕГ-ын Эрүүл ахуйн хяналтын хэлтсийн дарга Л.Гэрэлмаа, Эрүүл мэндийн сайдын халдварт өвчин тандалт судалгааны асуудал хариуцсан зөвлөх, доктор А.Амбасэлмаа нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш