Кристин Хэйжек адуу нядлахын эсрэг тэмцдэг бөгөөд хүмүүсийн арчилж чадахаа байсан адууг авчирч тэжээдэг байна. Америк хэдийгээр адууны мах иддэггүй боловч ашиг олох гэсэн хэсэг бүлэг бизнесмэнүүд хямд үнээр худалдаж аван нядалж, бэлтгээд Мексил, Япон зэрэг адууны мах хэрэглэдэг орон руу гаргадаг аж. Тэд дуудлага худалдаан дээрээс том биетэй адуунаас шилж авдаг байж. Нэгдсэн улсын хууль тогтоогчид адуу нядлахыг хориглоод байсан хуулиа цуцалж, шинжилгээнд хамрагдсан адууг хүнсний зориулалтаар хэрэглэж болохоор заасны дараа 2006 онд 100 гаруй мянган адууг нядалж, гадны улсуудад экспортолсон байна. Адуу нядлахыг хориглосон хууль цуцлагдахаас өмнө гэмтэл бэртэлтэй адууг ч нядлахыг хориглодог байжээ.
Shuum.mn
Shuum.mn