logo
Улсын хоёрдугаар төв эмнэлэг дэргэдээ хүүхдийн цэцэрлэгтэй боллоо

Улсын хоёрдугаар төв эмнэлэг дэргэдээ хүүхдийн цэцэрлэгтэй боллоо

2021/10/04

Эрүүл мэндийн салбарын түүхт 100 жилийн ой, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн 90 жилийн ойг угтан эмч, ажилчдын нийгмийн асуудал тэр дундаа хүүхдийн ирээдүйн хөгжил, боловсролд хөрөнгө оруулалт хийж, 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлж Эрүүл мэндийн салбартаа Анхдагч болж байна.

Цэцэрлэгийн нээлтэд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Ерөнхий захирал Я.Амаржаргал болон эмнэлгийн удирдлага, хамт олон, 50-р цэцэрлэгийн  багш, ажилчдын төлөөлөл оролцлоо.

“Айвико” ХХК, “Дэвжих ган харш” ХХК-ууд нийгмийн хариуцлагын хүрээнд 1971 онд эмнэлгийн захиргааны зориулалтаар ашиглалтад орсон тус барилгыг хүүхдийн цэцэрлэгийн стандартад нийцүүлэн засварлаж хүлээлгэн өгсөнд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн нийт хамт олноос талархал илэрхийлье гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш