logo
“Дэлхийн хуримтлалын өдөр-2021” аяныг эхлүүллээ

“Дэлхийн хуримтлалын өдөр-2021” аяныг эхлүүллээ

2021/10/04

Хуримтлалын өдрийг угтаж Монголбанк, Хадгаламжийн Даатгалын Корпораци, ХБНГУ-ын Шпаркассэ банкны сан, Монголын Банкны Холбоо хамтран “Дэлхийн хуримтлалын өдөр 2021” аяныг “Бүгдээрээ хуримтлуулъя” уриатайгаар Төв аймгийн Зуун мод хотод  эхлүүллээ. Дэлхийн хуримтлалын өдрийг 1924 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн жил бүр дэлхий даяар тэмдэглэж ирсэн ба Монгол Улсын хувьд 2012 оноос хойш тэмдэглэж байна.

 Аяны нээлтийн үеэр Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван, ХБНГУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Ёорн Розенбэрг, Төв аймгийн засаг дарга Д.Мөнхбаатар, Монголын Банкны Холбооны Ерөнхийлөгч Б.Мэдрээ, Шпаркассэ банкны Монгол дахь сангийн суурин төлөөлөгч Маркус Лох, Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн нар үг хэлж, Дэлхийн хуримтлалын өдөр, хуримтлалын ач холбогдол, Монгол-Германы хамтарсан төслийн үр дүн, харилцагчийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд банкны үүрэг зэрэг сэдвээр мэдээлэл өглөө.

Уг аян нь 10 дугаар сарын турш үргэлжилж, иргэдийн санхүүгийн боловсролыг дэмжих, хуримтлалыг хэвшил болгоход чиглэсэн олон үйл ажиллагаануудыг зохион байгуулна. Тухайлбал, хүүхэд залуучуудын дунд гар зургийн уралдаан, цахим орчин дахь тэмцээнүүдийг зохион байгуулахаас гадна сургалт, уулзалтуудыг хийж, хуримтлалын ач холбогдлыг таниулж, сурталчлах юм.

“Дэлхийн хуримтлалын өдөр 2021” нэгдсэн арга хэмжээг энэ жил 10 дугаар сарын 12-нд Мандалговь хотод, 10 дугаар сарын 19-нд Дархан хотод, 10 дугаар сарын 21-нд Эрдэнэт хотод, 10 дугаар сарын 26-нд Баруун-Урт хотод, 10 дугаар сарын 30-нд Улаанбаатар хотод тус тус зохион байгуулах юм гэж Монголбанкнаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш