Энэ сарын 06-эы өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 91, II тунд 261, нэмэлт сэргээх тунд 2045, нийт 2397 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.5 хувь, II тунгийн хамралт 70.7 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 16.7 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 2924 (24.6 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67076 (75.5 хувь), 16-17 насны 26338 (77.7 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Өнөөдөр /2021.10.07/ Улаанбаатар хотод суурин 36 цэгт 45 багийн 214 эмч, ажилтан ажиллаж, 3008 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.