Энэ сарын 11-ний өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 96, II тунд 205, нэмэлт сэргээх тунд 2223, нийт 2524 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 70.8 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 17.4 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 2930 (24.6 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67213 (75.6 хувь), 16-17 насны 26385 (77.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа. Харин өнөөдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод явуулын 21 баг, суурин 49 цэгт 77 багийн 306 эмч, ажилтан ажиллаж, 4188 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.
Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.