logo
Цэцэрлэгийн өргөтгөлийн 280 ортой барилга ашиглалтад орлоо

Цэцэрлэгийн өргөтгөлийн 280 ортой барилга ашиглалтад орлоо

2021/10/12

Сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах 12 дугаар цэцэрлэгийн хүчин чадлыг 280 ороор өргөтгөн шинээр барилаа. Тус хороонд сургуулийн өмнөх боловсролын насны 1781 хүүхэд оршин суудаг бөгөөд төрийн өмчийн хоёр, хувийн өмчийн 13 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг байна. Үүнээс 1646 хүүхэд харьяа хороондоо цэцэрлэгт хамрагдаж чаддаг бол 135 хүүхэд өөр дүүрэг, хороонд хамрагддаг судалгаа бий. Иймээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 12 дугаар цэцэрлэгт өргөтгөл барилаа.

12 дугаар цэцэрлэгийн 280 ортой өргөтгөл барилгыг “Рендербау” ХХК барьсан. Тус өргөтгөл баригдсанаар төрийн өмчийн цэцэрлэгийн хүчин чадал нэмэгдэж, харьяа хорооны хүүхдүүдээ хүлээн авах боломж нэмэгдэж байна.

НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш