logo
БГД-ийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал боллоо

БГД-ийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал боллоо

2021/10/13

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хурал 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр цахим болон танхимаар хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцлээ.

Үүнд: Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит хуралдааны тов зарлаж, хэлэлцэх асуудал батлах тухай тухай асуудлыг хэлэлцүүлж, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10:00 цагаас товлон хуралдуулах болон зарим иргэдийг Төрийн одон медаль, шагналд тодорхойлох тухай хэлэлцүүлж, тогтоолын төслийг баталсан байна.

Түүнчлэн хөрөнгө оруулалтын жагсаалтад өөрчлөлт оруулах тухай, “Эко цэцэрлэгт хүрээлэн” байгуулах тухай, Өвөлжилтийн бэлтгэл ажил, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай болон Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын цаг үеийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай танилцуулга мэдээлэл сонслоо.

БГД-ийн Онцгой байдлын хэлтсийн дарга, Дүүргийн Онцгой комиссын дэд дарга Ж.Нармандах Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Даваажаргал 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ гэж БГД-ийн ИТХ-ын ажлын албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш