Энэ сарын 13-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 77, II тунд 186, нэмэлт сэргээх тунд 1976, нийт 2239 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 70.8 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 17.8 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 2933 (24.6 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67279 (75.7 хувь), 16-17 насны 26413 (77.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Өнөөдөр /2021.10.14/Улаанбаатар хотод явуулын 21 баг, суурин 48 цэгт 78 багийн 303 эмч, ажилтан ажиллаж, 4438 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.