logo
Хотын дарга ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоунтай уулзлаа

Хотын дарга ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоунтай уулзлаа

2021/10/15
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс (ИБУИНХУ)-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малоунтай уулзаж, талуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо.

Хотын дарга нийслэл Улаанбаатар хотын бүтээн байгуулалтыг урагшлуулж, нийгэм, эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэхэд Их Британийн холбогдох төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллахаа онцлов. Ялангуяа хөрөнгө, санхүүгийн менежмент, хотын бүсчилсэн хөгжлийн төлөвлөлт, замын хөдөлгөөний хяналт, зохицуулалтын ухаалаг шийдэл зэрэг хотын тулгамдсан асуудлын хүрээнд Лондон хоттой харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж хамтран ажиллах хүсэлттэй байгаагаа илэрхийллээ.

ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малоун Улаанбаатар хот болон Их Британийн муж, хотууд хоорондын харилцааг өргөжүүлэх асуудалд онцгой анхаарал тавьж ажиллахаа онцлоод, Хотын даргын уулзалтын үеэр дурдсан хамтын ажиллагааны асуудлыг судалж, дэмжиж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш