Боловсрол, шинжлэх ухааны яамны өргөтгөсөн баг Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Зөвлөн туслах багт Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Монгол Улсын боловсролын их сургуулийн төлөөлөл 30 орчим хүн багтажээ.
Баян-Өлгий аймгийн тухайд боловсролын үзүүлэлтээр бусад аймагтай харьцуулахад хойгуур байрт эрэмбэлэгддэг. Тиймээс чанар болон хүртээмж, менежмент, санхүүжилт гээд олон асуудлыг хамтарч шийдвэрлэх хүсэлтийг хоёр сарын өмнө аймгийн удирдлагууд болон УИХ-ын гишүүд БШУ-ны сайдад тавьсан юм.
Ажлын хэсэг өнөөдөр нөхцөл байдалтай танилцаж цаашид боловсролын үйлчилгээг чанартай үзүүлэх талаарх төлөвлөгөө гаргаж байна. Төлөвлөгөөний дагуу жилд хоёр удаа нөхцөл байдлаа үнэлж, үр дүнгээ хэмжиж байхаар тогтлоо гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.