logo
Нийслэлийн хэмжээнд өнөөдөр 4378 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ

Нийслэлийн хэмжээнд өнөөдөр 4378 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ

2021/10/28

Энэ сарын 27-нд нийслэлийн хэмжээнд I тунд 57, II тунд 132, нэмэлт сэргээх тунд 2050, нийт 2239 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 71 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 19.8 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2946 (24.7 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67485 (75.9 хувь), 16-17 насны 26519 (78.3 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Өнөөдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 28-ны Пүрэв гарагт Улаанбаатар хотод явуулын 32 баг, суурин 37 цэгт 78 багийн 298 эмч, ажилтан ажиллаж, 4378 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш