Энэ сарын 2021 оны 10 дугаар сарын 28-нд нийслэлийн хэмжээнд I тунд 60, II тунд 161, нэмэлт сэргээх тунд 2177, нийт 2398 иргэнийг дархлаажууллаа.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 71 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 20 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2947 (24.7 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 676507 (75.9 хувь), 16-17 насны 266534 (78.3 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Өнөөдөр /2021.10.29/ Улаанбаатар хотод явуулын 33 баг, суурин 38 цэгт 80 багийн 304 эмч, ажилтан ажиллаж, 4578 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.