- Эрсдэлийн бодлогын хэлтэст Мэргэжилтэн;
- Төслийн гүйцэтгэлийн хяналт, эрсдэлийн хэлтэст Хөрөнгийн үнэлгээчин;
- Комплайнсийн хэлтэст Мэргэжилтэн;
- Эрсдэлийн бодлого хариуцсан мэргэжилтэн:
Гүйцэтгэх чиг үүрэг: Банкны эрсдэлүүдийг тодорхойлох, үнэлэх, эрсдэлийг удирдах тогтолцоо бүрдүүлэх.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Банк, санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлага, эрх зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Банк, санхүүгийн байгууллагад санхүүгийн шинжилгээ, эрсдэлийн удирдлагын чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан, банкны эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх мэдлэг туршлагатай;
- Санхүү, хөрөнгийн удирдлага, эрсдэлийн удирдлага, тусгай активын чиглэлээр мэргэшсэн;
- Англи хэлний ахисан, дунд түвшний мэдлэгтэй;
- Санхүүгийн дүн шинжилгээ хийх, мэдээлэл цуглуулж, судалгаа, шинжилгээ хийх, илтгэх тайлагнах, MS эксел программыг дундаас дээш түвшинд эзэмшсэн;
- Хөрөнгийн удирдлагын чиглэлээр холбогдох санал санаачилга гаргах;
- Багаар ажиллах ур чадвартай байх шаардлагыг тус тус тавьж байна.
- Хөрөнгийн үнэлгээчин:
Гүйцэтгэх чиг үүрэг: Банкны зээлийн үйл ажиллагаанд үүсэж болзошгүй эрсдэлүүдийг тодорхойлох, үнэлэх, хяналт тавих, эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор эрсдэлийн үнэлгээг тогтоох, барьцаа хөрөнгийн үнэлгээг мэргэжлийн өндөр түвшинд хийх.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Инженер, эдийн засаг, бизнес, санхүү, нягтлан бодох, хууль зүйн аль нэг чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан ажлын туршлагатай;
- Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй (сертификат эзэмшигч);
- Англи хэлний ярианы болон бичгийн ур чадвартай;
- Зээлийн эрсдэлийг бууруулах холбогдох ажлыг санаачлах, зээлийн ангилал хийх, зэрэглэл тогтоох, үүнтэй холбоотой санал санаачилга гаргах, актив хөрөнгийн оновчтой бүтцийг тодорхойлох ур чадвартай байх шаардлагыг тус тус тавьж байна.
- Комплайнсийн асуудал хариуцсан мэргэжилтэн:
Гүйцэтгэх чиг үүрэг: Комплайнсын эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын үр дүнтэй тогтолцоог бий болгох, тогтмол сайжруулах, үйл ажиллагааг хэрэгжүүлэх, банкны ажилтнуудын ёс зүйн хэм хэмжээнд үнэлэлт, дүгнэлт гаргах.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Бизнесийн удирдлага, хууль эрх зүй, эдийн засаг, банк, санхүү, мэдээллийн технологи, дата аналист чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Банк, санхүүгийн салбарт мэргэжлийн чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан ажлын туршлагатай;
- Санхүү, нягтлан бодох бүртгэл, хууль, аудит, дотоод хяналт шалгалт, комплайнсийн чиглэлээр мэргэшсэн;
- Англи хэлний ярианы болон бичгийн ур чадвартай;
- Компьютерын хэрэглээний болон мэргэжлийн программ дээр ажиллах бүрэн чадвартай байх шаардлагыг тус тус тавьж байна.
Бүрдүүлэх баримт бичиг:
- Төрийн албан хаагчийн анкет болон CV
- Боловсролын диплом, хавсралтын хамт
- Иргэний үнэмлэх /хуулбар/
- Ажилд орохыг хүссэн өргөдөл
Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн ажил горилогч Та холбогдох бичиг баримтаа цахимаар болон Монгол Улсын Хөгжлийн банкны байранд өөрийн биеэр авчирч өгөх боломжтой.
Анкет, материалыг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авах ба эхний шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчтай холбоо барина. Бичиг баримт буцаан олгохгүй.
Манай хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө-19 байр, 11, 12 дугаар давхар
Холбоо барих: b.zolboo@dbm.mn
Утас: (976)-11-7013-0516 /528/
Факс: (976)-11-7013-0602