logo
Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан

Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан

2021/11/02

Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд: 3-нд баруун аймгуудын нутгаар, 4-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд төв, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, 4-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна.

2021 оны 11 сарын 02-ны 08 цагаас 20 цаг  хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 3-5 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 2-4 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 1-3 хэм дулаан байна.


2021 оны 11 дүгээр сарын 03-наас 11 дүгээр сарын 07-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

3-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 4-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 3-нд баруун аймгуудын нутгаар, 4-нд ихэнх нутгаар, 5-нд говь, тал, хээрийн нутгаар, 6-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.

3-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар эрс хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.

Сэтгэгдэлүүд

Дээш