logo
Улаанбаатарт өнөөдөр 5628 иргэнийг дархлаажуулна

Улаанбаатарт өнөөдөр 5628 иргэнийг дархлаажуулна

2021/11/08

Энэ сарын 07-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 4, II тунд 21, нэмэлт сэргээх тунд 463, нийт 488 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.7 хувь, II тунгийн хамралт 71 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 21.8 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2956 (24.8 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67620 (76.1 хувь), 16-17 насны 26588 (78.5 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Өнөөдөр /2021.11.08/ Улаанбаатар хотод явуулын 42, суурин 43 цэгт 94 багийн 367 эмч, ажилтан ажиллаж, 5628 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна. 

Сэтгэгдэлүүд

Дээш