logo
Мянган оны Чыбигийн хэвийн цай түмэн газрын цайны замд дахин ирэв

Мянган оны Чыбигийн хэвийн цай түмэн газрын цайны замд дахин ирэв

2021/11/08
Синьхуа агентлагийн Шанхайн 11-р сарын 7-ны өдрийн цахилгаан мэдээ /Ли Шяоди, Ли Шюемэй/ Монгол Улс 2020 онд Хятадын цар тахлын эсрэг ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор тус оны 10-р сарын 22-ноос 11-р сарын 13-ны өдрийн хооронд 14 ээлж хувааж 30,000 хонийг Хятадын талд хандивласан билээ.

Хятад улсын цар тахлын эсрэг тэмцэлд тууштай дэмжлэг үзүүлсэн Монгол Улсад талархал илэрхийлж, мөн оны 12-р сарын 8-ны өдөр, Хубэй муж Монгол Улсад цар тахлын эсрэг бөөн бараа бүтээгдэхүүн болон тусгай бэлэг 20 мянган ширхэг хэвийн цайг хандивласан байна.

Энэ бол гүн нөхөрлөлийн бэлэг юм: Хэвийн цай нь малжих нутгийн малчдын өвлийн улиралд зайлшгүй шаардлагатай бүтээгдэхүүн болох бөгөөд мөн Монгол улсын ард түмний дуртай сүүтэй цайны түүхий эд болно.
2021 оны 11-р сарын 6-ны өдөр, Хятадын олон улсын импортын IV экспод оролцогчид Чыбигийн хэвийн цайг харуулж байгаа нь. Синьхуа сайт нийтлэв
 
2021 оны Хятадын олон улсын импортын экспогоор энэхүү бэлгийг үйлдвэрлэсэн газар болох Хубэй мужийн Чыби хот дэлхийн өнцөг булан бүрээс ирж оролцогчдод энэхүү хэвийн цайн бэлгийг хүргэж ирсэн байна.
Чыбигийн хэвийн цай нь хар цайны төрөлд багтдаг бөгөөд дөрвөлжин хэлбэртэй, тоосготой төстэй, нэг ширхэг нь 1,7 кг жинтэй байдаг. Энэ "Том бэлэг"-ийг түүж авахаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн болтол хагсаах, бөөмлөх, исгэх, хатаах зэрэг 100 шахам дамжлагыг дамждаг байна. Үүнд зөвхөн исгэх дамжлага гэхэд л 6 сараас доошгүй хугацаа зарцуулж 10 гаруй дамжлага дамждаг байна.
 
2021 оны 11-р сарын 6-ны өдөр, Хятадын олон улсын импортын IV экспогийн Чыбигийн хэвийн цайны олон улсын мэдрэмжийн ордны хэвийн цайны хана. Синьхуа сайт нийтлэв.

Хубэй мужийн Чыбигийн хэвийн цай судлалын академийн гүйцэтгэх захирал Фэн Шяогуангийн танилцуулснаар, Чыбигийн хэвийн цай нь өнө эртний түүхтэй. Манай эриний 1006 онд /Умард Сүн улсын Жиндэгийн 3-р он/ хэвийн цайны гүйлгээ Чуулалт хаалгын зах зээлээс умардын малжих нутагт хүрч, Чин улсынй үед хэвийн цай нь Үхань хотын Ханькөүг гараа болгож түмэн газрын цайны замаар Орост хүрч тухайн үеийн “Од бүтээгдэхүүн” болж байжээ.

Өнөөдөр, Хятадын олон улсын импортын экспогийн худалдааны шинэ супермаркетад Чыбигийн хэвийн цай нь дэлхийн өнцөг булан бүрээс үзэсгэлэн худалдаанд оролцогчдод "Дээр үеийн брэнд" гэдгээрээ өөрийгөө танилцуулж байна.

Чыбигийн хэвийн цайны олон улсын мэдрэмжийн ордонд сэтгүүлчид хэвийн цайны бүх төрлийн бүтээгдэхүүн, тэр ч байтугай бүх төрлийн цайны дагалт бүтээгдэхүүн лаазалсан ургамлын цай, цайны амттай вазелин, цайны полифенол агуулсан нүүрний маск гэх мэтийг олж харсан байна.

“Чыбигийн хэвийн цай нь зөвхөн цайтай төдийгүй цайтай холбоотой нэмэлт бүтээгдэхүүнтэй тул суралцах нь зүйтэй юм!” Шри Ланкаас Хятадад суугаа Элчин сайд доктор Палита Кохона үзэсгэлэнгийн танхимд зочилсны дараа Чыбигийн хэвийн цайг ийнхүү магтсан байна.
 

2021 оны 11-р сарын 6-ны өдөр, Хятадын олон улсын импортын IV экспогийн Чыбигийн хэвийн цайны олон улсын мэдрэмжийн ордны цайны дагалт бүтээгдэхүүн. Синьхуа сайт нийтлэв.
 
2021 оны 11-р сарын 6-ны өдөр, Хятадын олон улсын импортын IV экспогийн Чыбигийн хэвийн цайны олон улсын мэдрэмжийн ордны цайны бүтээгдэхүүн. Синьхуа сайт нийтлэв
 
Чыби хотын намын хорооны нарийн бичгийн дарга Дүн Фанпин зөвхөн цайны бүтээгдэхүүний нэр төрлийг баяжуулаад зогсохгүй Чыбигийн хэвийн цайны бүтээгдэхүүн, соёл урлаг, бүтээлч бүтээгдэхүүн зэрэгт хэрэглэх нийтийн брэнд Чыбигийн хэвийн цайг зохион бүтээснээ танилцууллаа. Мөн гадаад сурталчилгаа, маркетинг гэх мэт зүйлд ашигладаг бөгөөд хүн бүхний сэтгэлд хүрсэн байдаг.

Хубэй мужийн Цайны аж үйлдвэрийн группын ерөнхий захирал Жинь Ли хэлэхдээ “2022 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод Чыбигийн хэвийн цайны бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн төв байгуулна” гэжээ. Өдгөө Чыби хотын цайны худалдаачид "Бүс ба зам"-ын дагуу Монгол, Орос, Европын холбооны гишүүн орнуудыг зорьж, энэхүү шинэ "Түмэн газрын цайны зам"-аар дэлхийд дахин гарахыг эрмэлзэж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш