Энэ сарын 11-ний өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 54, II тунд 178, нэмэлт сэргээх тунд 3866, нийт 4098 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.7 хувь, II тунгийн хамралт 71.1 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 23.6 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 2962 (24.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67672 (76.1 хувь), 16-17 насны 26627 (78.6 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Өнөөдөр /2021.11.12/ Улаанбаатар хотод явуулын 41, суурин 41 цэгт 91 багийн 355 эмч, ажилтан ажиллаж, 5918 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. . Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.