logo
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайдтай уулзав

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайдтай уулзав

2021/11/15

Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин энэ оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргуловтай Москва хотноо уулзав.

Энэхүү уулзалт нь Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг Москва хотноо тэмдэглэх хүрээнд болсон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийх албан ёсны айлчлалын бэлтгэлийг хангахад чухал ач холбогдолтой болов.

Уулзалтын үеэр талууд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг энэ оны туршид хамтран тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан олон арга хэмжээ амжилттай хэрэгжиж байгааг тэмдэглэж, харилцааны өргөн хүрээний асуудлаар санал солилцож, зарим салбарын хамтын ажиллагааны асуудлуудыг шуурхай шийдвэрлэхээр тохиролцов гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш