logo
Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан

Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан

2021/11/16

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр уулархаг нутгаар ялимгүй цас орж, ихэнх нутгаар салхитай байна.

2021 оны 11 сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-сэлэнгийн бэлчирээр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Нутгийн баруун болон төвийн аймгуудын нутгаар баруунаас баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутаг,  Дархадын хотгороор 7-12 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг,  Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 2-4 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 1-3 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи  баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 1-3 хэм дулаан байна.


2021 оны 11 дүгээр сарын 17-ноос 11 дүгээр сарын 21-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр ялимгүй цас, 19-нд баруун аймгуудын нутгийн баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17, 18-нд нутгийн зарим газраар, 19-нд Алтай уулархаг нутгаар, 20-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 4-9 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна. 19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд ихэнх нутгаар хүйтэрнэ. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUUM.MN сайтын редакц
Дээш