logo
Хөдөлмөрийн тухай хуулийг танилцуулах сургалт болов

Хөдөлмөрийн тухай хуулийг танилцуулах сургалт болов

2021/11/17

УИХ-аас Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2021 оны долоодугаар сарын 2-ны өдөр баталсан. Хөдөлмөрийн харилцааны зарчим, суурь хэм хэмжээг тогтоож, уг харилцаанд оролцогч талуудын үндсэн эрх, үүргийг тодорхойлж, тэдгээрийн хоорондын зохистой тэнцвэрт байдлыг хангах үүрэг бүхий Хөдөлмөрийн тухай хуулийг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлнэ.

Хуулийг мөрдөж эхлэхтэй холбогдуулан бүхий л шатанд сурталчлан таниулах ажлыг хийж байна.  Сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НЗДТГ, Нийслэлийн ажил олгогч эздийн холбоо, Нийслэл Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо хамтран зохион байгуулж буй юм. Өнөөдрийн сургалтад нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд оролцлоо.  

Эдгээр албан тушаалтан цаашид өөрсдийн байгууллагын албан хаагчдыг мэдээллээр хангаж ажиллах юм.

 НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш