Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас явуулсан хяналт шалгалтаар "Ариунмонгол" ХХК нь мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй хувь иргэнд өөрийн үйлдвэрийн 0.5 кг, 1 кг-ийн савлагаатай Норов-7, Мана-4 эмийг худалдаалсан зөрчлийг илрүүлж, холбогдох хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авсан байна.
Дээрх савлагаа бүхий эмийг тус иргэн жижиглэн савлаж, зохих зөвшөөрөлгүй, хаяг шошгын зөрчилтэй худалдаалсан тул 0.5кг, 1кг-тай савлагааны хэлбэрийг Монгол Улсын эмийн бүртгэлээс хасуулах саналыг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт хүргүүлжээ.
Цаашид тусгай зөвшөөрөл бүхий эрүүл мэндийн байгууллагуудад эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэхийг үйлдвэрлэгч болон ханган нийлүүлэгч байгууллагуудад анхааруулж байна гэж НМХГ-аас мэдээллээ.