logo
ЗГ: Зарим аймгийн иргэд нэмэлт тунд идэвхтэй хамрагдаж байна

ЗГ: Зарим аймгийн иргэд нэмэлт тунд идэвхтэй хамрагдаж байна

2021/11/18

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арваннэгдүгээр сарын 17-нд болж, Коронавируст халдварын нөхцөл байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд танилцууллаа.

2021 оны арваннэгдүгээр сарын 10-16-ны хооронд 5744 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 1271 тохиолдлоор буурсан байна. Халдварын тохиолдол буурч буй нь нэмэлт гуравдугаар тунгийн үр дүн гэж Эрүүл мэндийн сайд хэллээ.

Коронавирусын эсрэг нэмэлт тунгийн дархлаажуулалт улсын хэмжээнд үргэлжилж байна. Нийт хүн амын 16 хувь, зорилтот бүлгийн иргэдийн 25 хувь нь дархлаа сэргээх тунд хамрагдаад байна. 60-84 насныхны вакцинд хамрагдах идэвх өндөр буюу 40 гаруй хувьтай байгаа юм байна. Мөн Архангай, Завхан, Сэлэнгэ, Өмнөговь, Сүхбаатар аймгийн иргэд нэмэлт тунд идэвхтэй хамрагдаж байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш