logo
Монгол Улсын Хөгжлийн банканд ажиллахыг урьж байна

Монгол Улсын Хөгжлийн банканд ажиллахыг урьж байна

2021/11/18
Монгол Улсын Хөгжлийн банкны зорилго нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг түргэтгэх томоохон төслүүдэд оновчтой хөрөнгө оруулалт хийснээр эдийн засгийн өсөлтийг дэмжих, хөгжлийг хурдасгах, улмаар Монгол Улсын олон улсад өрсөлдөх чадавхыг сайжруулах явдал болно.             Эх орныхоо ирээдүйн хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулах хүсэл, зорилго бүхий чадварлаг мэргэжилтэн таныг Монгол Улсын Хөгжлийн банкны Экспорт, импорт, худалдааны санхүүжилтийн газрын дараах ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна. Үүнд:
  • Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хэлтэст мэргэжилтэн;
  • Экспорт, импорт, худалдааны санхүүжилтийн хэлтэст мэргэжилтэн.
 
  1. Бүтээгдэхүүн хөгжүүлэлт хариуцсан мэргэжилтэн:
Гүйцэтгэх чиг үүрэг: Банкны бодлогод нийцсэн хүрээлэн буй орчинд ээлтэй, нийгэм эдийн засагт үр ашигтай, экспортыг нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөрийг дэмжих зорилгоор экспорт, импорт, худалдааны санхүүжилтийг дэмжих шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх, хөгжүүлэх.
 
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Банк, санхүү, олон улсын худалдаа, бизнесийн удирдлага, эдийн засгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Банк, санхүүгийн байгууллагад мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай;
  • Санхүү, хөрөнгө оруулалт, бизнес хөгжүүлэлт, бүтээгдэхүүн хөгжлийн чиглэлээр мэргэшсэн;
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй;
  • Судалгаа хийх, өгөгдөл цуглуулах, үр дүнг боловсруулж дүн шинжилгээ хийх, нэгтгэн дүгнэх, шинэ шийдэл, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх сэтгэлгээний ур чадвартай;
  • Харилцааны болон илтгэн танилцуулах, хэлцэл хийх, албан баримт бичиг боловсруулах ур чадвартай;
  • Банкны зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааны талаар онолын болон практикийн өндөр түвшний мэдлэгтэй, банкны салбарт гадаад харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр ажилласан туршлагатай бол давуу тал болно. 
  • Экспорт, импорт, худалдааны санхүүжилт хариуцсан мэргэжилтэн:
 
Гүйцэтгэх чиг үүрэг: Монгол Улсын эдийн засгийн өсөлт, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн төсөл хөтөлбөрт экспорт, импортын, худалдааны санхүүжилтийн зээлийн оновчтой бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлэх, төсөл хоорондын гинжин уялдааг хангах гүүрэн санхүүжилтийн бүтцийг тодорхойлох, зээлийн эрсдэлийг хамгийн бага түвшинд байлгах үүднээс судалгаа шинжилгээ уялдааг мэргэжлийн өндөр түвшинд хийж, өөрийн хариуцаж буй багцыг оновчтой удирдан, Банкны ашигт ажиллагааг нэмэгдүүлэх.
 
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Банк санхүү, бизнесийн удирдлага, эдийн засагч, нягтлан бодох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Банк, санхүүгийн салбарт харилцааны менежер, эдийн засагч мэргэжлээр 3-аас дээш жил ажилласан ажлын туршлагатай;
  • Зээл, зээлийн үйл ажиллагаа, гадаад худалдааны санхүүжилтийн чиглэлээр мэргэшсэн;
  • Банкны зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааны талаар онолын болон практикийн өндөр түвшний мэдлэг, туршлагатай;
  • Зээлийн шинжилгээ судалгаа хийх, Банкыг төлөөлж гадаад болон дотоодын хамтран ажилладаг байгууллагуудтай хэлцэл хийх, төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө, тайлан боловсруулах, дүгнэх, хэлэлцүүлэх чадвартай байх шаардлагыг тус тус тавьж байна.
Бүрдүүлэх баримт бичиг:
  • Төрийн албан хаагчийн анкет болон CV
  • Боловсролын диплом, хавсралтын хамт
  • Иргэний үнэмлэх /хуулбар/ 
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн ажил горилогч Та холбогдох бичиг баримтаа цахимаар болон Монгол Улсын Хөгжлийн банкны байранд өөрийн биеэр авчирч өгөх боломжтой.
Анкет, материалыг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авах ба эхний шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчтай холбоо барина. Бичиг баримт буцаан олгохгүй.
Манай хаяг:         Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө-19 байр, 11, 12 дугаар давхар
Холбоо барих:      b.zolboo@dbm.mn
Утас:               (976)-11-7013-0516 /528/                                
Факс:              (976)-11-7013-060
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш