logo
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн

2021/11/23

Өнөөдөр аргын тооллын 2021 оны 11 дүгээр сарын 23. Мягмар гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Өвлийн тэргүүн шарагчин гахай сарын шинийн 19. Ангараг гараг. Өглөгт охин одтой, таван шар мэнгэтэй, хөхөгчин гахай өдөр. Модон хохимой өдөр.

Өдрийн наран 8 цаг 10 минутад мандан, 17 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, нялхсын хурим хийх, хийморийн ларцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн бөгөөд сайн нөхөртэй учирна хэмээжээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш