logo
Сангийн сайд Б.Жавхлан үе үеийн сангийн сайд нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

Сангийн сайд Б.Жавхлан үе үеийн сангийн сайд нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

2021/12/02

Тэртээ 1911 онд Богд хаан зарлигаар анхны 5 яамны нэг “Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яам” нэртэйгээр байгуулагдаж байсан түүхтэй. Улмаар Сангийн яам байгуулагдсаны 110 жилийн ой  энэ жил тохиож байна.

Өнгөрсөн хугацаанд Сангийн сайдаар 38 сайд ажиллаж, Монгол Улсын төсөв санхүүгийн бодлогыг тодорхойлж, улс эх орны хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж иржээ. Өнөөдөр үе үеийн сайд нарын хүндэтгэлийн арга хэмжээнд Сангийн сайд асан Д.Содном, Э.Бямбажав, Д.Даваасамбуу, Д.Цагаан, Я.Очирсүх, Ч.Улаан, Ж.Эрдэнэбат нар хүрэлцэн ирж, оролцлоо. Уулзалтын эхэнд Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын засгийн газар, яамны бодлого үйл ажиллагаа, салбарт хийж хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар товч мэдээлэл өгч 110 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Сайд нар өөрийн ажиллаж байсан үеийн бодлого, зорилт, авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээнийхээ талаар ярилцаж, өнөөгийн салбарын бодлого, цаашдын зорилго,  чиглэлийн талаар ярилцаж, Сангийн сайд Б.Жавхланд ажлын амжилт хүсч тодорхой санал, зөвлөгөөг өгсөн юм.  

Сэтгэгдэлүүд

Дээш