logo
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2021/12/06

Өнөөдөр аргын тооллын 2021 оны 12 дугаар сарын 06. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Өвлийн дунд цагаан хулгана сарын шинийн 2. Сумъяа гараг. Суулга одтой, нэг цагаан мэнгэтэй, шар хулгана өдөр.

Өдрийн наран 8 цаг 26 минутад мандан, 17 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дархны үйлд сайн. Төлгө тавих, морь уралдахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд хэл, ам, хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ.

Сэтгэгдэлүүд

Дээш