logo
Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр хаслаа

Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр хаслаа

2021/12/07

Монголын үндэсний бөхийн холбооны Тэргүүлэгчдийн ээлжит хурал энэ сарын 06-ны өдөр болж, допинг хэрэглэсэн болон ёс зүйн зөрчил гаргасан дараах бөхчүүдийн барилдах эрхийг хасах шийдвэрийг гаргажээ.

Үүнд,

- Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7.3-д заасны дагуу давтан допингийн зөрчил гаргасан Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр,

- Допингийн зөрчил гаргасан аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын барилдах эрхийг дөрвөн жилээр,

- Ёс зүйн зөрчил гаргасан Аймгийн харцага Ж.Дэлгэрсайхан /2021 оны 12 дугаар сарын 04-нд Ардчилсан намын нэрэмжит барилдааны нэгийн даваанд/-ыг нэг жилээр /давтан үйлдэл/,

- Сумын заан Ё.Гантулга /11 дүгээр сарын 13-нд Бүх цэргийн наадмын барилдааны нэгийн даваанд/,

- Сумын заан О.Баяржаргал /11 дүгээр сарын 27-нд Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны тавын даваанд/ нарын барилдах эрхийг зургаан сараар хасахаар болжээ.

Мөн тус хуралдаанаар МҮБХ-ны дүрмийн 11.28-д заасны дагуу улсын харцага Д.Батболдыг Тэргүүлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр баталсан байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш