logo
Гадаад улс орнуудаас эх орондоо ирж байгаа иргэдийн анхааралд...

Гадаад улс орнуудаас эх орондоо ирж байгаа иргэдийн анхааралд...

2021/12/08

Дэлхийн улс орнуудын жишгээр Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу коронавируст халдварын шинэ хувилбар болох “Омикрон” вирус бүртгэгдсэн улс оронд амьдардаг эсвэл эдгээр орноор дамжин өнгөрсөн захиалгат нислэгээр эх орондоо ирж байгаа иргэдийг өөрийнх нь зардлаар 10 хоног тусгаарлана.

Харин бусад орноос агаараар болон газраар ирж байгаа иргэдээс эрүүл мэндийн асуумж авч, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллаж байна.

Оршин суух болон гэрийн хаягаа буруу бичсэн, хаягийн тодотгол хийхэд тухайн хаягтаа байгаагүй зэрэг зөрчил нийтлэг илэрч байгаа тул хуулийн /Эрүүгийн тухай хуулийн 15.6.1 болон Зөрчлийн тухай хуулийн  5.13.1, 5.13.2-д заасны/ дагуу хариуцлага хүлээлгэхийг анхаарна уу.

Иймд иргэд тухайн асуумжийн дагуу мэдээллээ үнэн зөвөөр хариулж, оршин суух газар болон гэрийнхээ хаягийг тодорхой бичихийг анхааруулж байна.  

УОК-ЫН НЭГДСЭН ШУУРХАЙ ШТАБ

Сэтгэгдэлүүд

Дээш