logo
ГХ-ны сайд Б.Батцэцэг Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны асуудал эрхэлсэн сайдтай уулзав

ГХ-ны сайд Б.Батцэцэг Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны асуудал эрхэлсэн сайдтай уулзав

2021/12/17

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж буй айлчлалын хүрээнд Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны асуудал эрхэлсэн сайд А.А.Слепневтай Москва хотноо 12 дугаар сарын 16-ны өдөр уулзав.

Уулзалтын үеэр Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломж, Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын Чөлөөт худалдааны хэлэлцээрийн хамтарсан судалгааны явцын талаар санал солилцов.

Евразийн эдийн засгийн комиссын сайд А.А.Слепнев тус холбооны зүгээс бусад оронтой амжилттай хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны туршлагаас хуваалцаж, Монгол Улстай хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар, техникийн зохицуулалт, стандартыг ижилсүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтойг тэмдэглэв.

Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хамтарсан семинарыг 2022 оны эхээр зохион байгуулж, хамтын ажиллагааны боломжийн талаар нарийвчлан ярилцахаар тохиров.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш