logo
Хүүхдийн мөнгө нь ороогүй бол энэ сарын 22-нд нөхөн олгоно

Хүүхдийн мөнгө нь ороогүй бол энэ сарын 22-нд нөхөн олгоно

2021/12/17

Хүүхдийн мөнгийг энэ сарын 13-наас олгож эхэлсэн. Банкны системийн цахим шилжилтийн хүрээнд Монголбанк бүх дансны мэдээллийг нэгдсэн нэг стандарт бүртгэлд оруулж байгаагаас шалтгаалж нийт 2.4 сая иргэний гүйлгээнээс 54 мянган шилжүүлэг түр саатсан.

Үүнийг 22-нд нөхөн олгоно. Иймд хүүхдийн мөнгө нь ороогүй байгаа иргэд дансны мэдээллээ Ehalamj.mn цахим хуудас руу хандаж засах, харилцагч банктайгаа холбогдож дансны овог, нэр зэрэг мэдээллээ нягтлах, “Монголбанкны “САМ” системд бүртгүүлэх” хүсэлт гаргаарай гэж ХНХЯ-наас мэдээллээ. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш