Коронавирусийн Омикрон хувилбарын тархалтаас сэргийлэхийн тулд зарим баяраасаа татгалзахыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) уриалжээ.
“Ямар нэг баярын арга хэмжээг цуцлах нь хэн нэгний амьдралыг цуцалснаас илүү дээр” гэж ДЭМБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Тедрос Адханом Гебрейесус өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэрээ хэлсэн байна.
Түүнчлэн, “Бид бүгд цар тахлын улмаас зовж байгаа. Бүгд гэр бүл, найз нөхөдтэйгөө баярлахыг хүсэж байгаа. Бүгд хэвийн амьдралдаа шилжихийг хүсэж байна. Үүнд хүрэх хамгийн хурдан арга бол өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалахын тулд хэцүү шийдвэр гаргах юм. Тухайлбал, баярын зарим арга хэмжээгээ цуцлах. Одоо баярлаад дараа нь харамссанаас одоо цуцлаад дараа нь баярласан нь хавьгүй дээр” гэлээ.
Мөн ирэх оны дундуур дэлхийн бүх улс орнуудын хүн амын 70 хувь вакцинжуулалтад хамрагдаж чадвал цар тахал 2022 онд дуусах боломжтой гэж төсөөлж байгаагаа аж. Омикрон хувилбар Дельта хувилбараас онцгой илүү хурдтай тархдаг нь баталгаатай болсныг тэр бас анхааруулжээ.
Зул сар, шинэ жилийн баярын олон нийтийг хамарсан арга хэмжээнүүд Омикрон хувилбарын тархалтыг нэмэгдүүлэхээс дэлхий нийтээр болгоомжилж байна.
Жич: Онцгой байдлын ерөнхий газрын фэйсбүүк хуудаснаас авч ашиглав.