logo
ЗГ: Сар шинийн баяраар төрийн золголт хийхгүй

ЗГ: Сар шинийн баяраар төрийн золголт хийхгүй

2021/12/23

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арванхоёрдугаар сарын 22-нд болж, Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар танилцуулга сонслоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сар шинийн баяраар төрийн золголт хийхгүй гэдгийг онцолж, нийтээр тэмдэглэхгүй, цомхон буюу гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриаллаа. Мөн гадаадаас ирж буй иргэдийг гурав хоног тусгаарлах арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханд үүрэг болгов.

Олон улсад коронавируст халдварыг үүсэгч вирусын альфа, бета, гамма, дельта, омикрон зэрэг хоруу чанар өндөртэй шинэ омгийн вирусууд бүртгэгдсэнээс дельта хувилбараас хэд дахин хурдан тархах чадвартай омикрон хувилбар дэлхийн улс орнуудад хурдацтай тархаж байна.

Омикрон хувилбар 96 улс оронд илэрсэн бөгөөд хамгийн олон тохиолдол нь Их Британи, Дани, Өмнөд Африк, Норвеги зэрэг улсад бүртгэгдээд байна. Эдгээр улсад өдөрт 1500-10000 тохиолдол шинээр бүртгэгдэж байна. Омикрон хувилбар манай улсад орж ирэх, тархах өндөр эрсдэлтэй байгаа юм. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш