logo
Монгол, Украины хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг 2022 онд тэмдэглэнэ

Монгол, Украины хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг 2022 онд тэмдэглэнэ

2021/12/27
Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дорж 12 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд өөрийн хавсран суугаа Украин Улсад айлчлан Украины Верховна Радагийн Гадаад хэрэг, Парламент хоорондын харилцааны байнгын хорооны дарга О.Мережко, Верховна Рада дахь Украин-Монголын найрамдлын бүлгийн дарга И.Кривошеев, Гадаад хэргийн дэд сайд Д.Сеник, Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Сирига, Худалдаа аж үйлдвэрийн танхимийн дэд дарга В.Король, Украины Дорно дахины хүрээлэнгийн захирал В.Кихтенко, Ханенкогийн нэрэмжит музейн удирдлага, Украины компаниуд, монгол иргэдийн зарим төлөөлөлтэй уулзалтууд хийв.
 
Эдгээр уулзалтын үеэр хоёр талын улс төр, эдийн засаг, худалдаа, соёл, боловсрол, шинжлэх ухааны харилцаа, хамтын ажиллагааг сэргээн идэвхжүүлэхэд чиглэсэн өргөн хүрээтэй асуудлаар санал солилцов.
 
Монгол, Украины хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож буй 2022 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй айлчлал, арга хэмжээнүүдийн талаар талууд ярилцав. 
 
Варшав дахь ЭСЯ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш