Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсэн байгуулагдсаны 110 жилийн ойг тохиолдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд В.Макейгаас баярын мэндчилгээ ирүүлэв.
Мэндчилгээндээ Монгол Улсын дипломат алба үүсэн байгуулагдсан цагаасаа чадварлаг, мэргэжлийн үйл ажиллагаа явуулж, улсынхаа гадаад бодлогын зорилтуудыг биелүүлж ирснийг тэрбээр дурджээ.
Түүнчлэн тэрбээр 2020 оны хавар Монгол Улс Минск хотноо өөрийн Элчин сайдын яамаа нээсэн нь хоёр талын харилцааны онцлох үйл явдал байсан бөгөөд цаашид ч хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлсэн байна.
Захидлын төгсгөлд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт болон Монгол Улсын дипломат ажилтнуудад ажлын амжилт хүссэн байна.