Засгийн газрын хуралдаанаар “Эрүүл хот, сум, баг, ажлын байр, сургууль бий болгох үндэсний хөтөлбөр”-ийг хэлэлцэн баталжээ. Хөтөлбөрийн удирдах зөвлөлийг байгуулж, хөтөлбөрийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар ханган, үйл ажиллагааны төлөвлөгөөг жил бүр батлан ажиллахыг Эрүүл мэндийн сайд болон Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороонд даалгасан байна.
Хөтөлбөрт тусгагдсан зорилт, үйл ажиллагааг өөрийн эрхлэх ажлын хүрээнд хэрэгжүүлэх, шаардлагатай хөрөнгийг ирэх оноос эхлэн жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсөвт тусгах, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлж байхыг сайд нарт үүрэг болгожээ.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд дэд хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвтөө тусган санхүүжүүлж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасан байна.