logo
Б.Азжаргал: Эдийн засагт сөрөг нөлөөгүй, аж ахуйн нэгжид дарамт учруулахгүй байх арга хэмжээг баримтална

Б.Азжаргал: Эдийн засагт сөрөг нөлөөгүй, аж ахуйн нэгжид дарамт учруулахгүй байх арга хэмжээг баримтална

2022/01/12
Дархан-Уул аймгийн Онцгой комисс өнөөдөр /2022.01.11/ хэсэгчилсэн байдлаар хуралдлаа. Малын гоц халдварт шүлхий өвчний тархалтыг 64 хоногийн хугацаанд бүрэн хумисан бөгөөд 4 сарын хугацаанд аймгийнхаа бүх малыг давтан вакцинд хамруулах чиглэлийг ХХААГ-т өглөө.
 
Мөн оны өмнөх хоёр долоо хоногт коронавирусний өвчлөл эрчимтэй буурч эмнэлгийн ачаалал багассан. Харин оны эхний 7 хоногт өвчлөлийн тохиолдол эрс нэмэгдэж өмнөх 7 хоногтой харьцуулахад өвчлөлийн тохиолдол 4 дахин нэмэгдсэн. Тиймээс шинжилгээний цэгүүдийг дахин гаргаж цаашид цэгийн тоог нэмэгдүүлэх чиглэл өгсөн юм.
 
Эрчимтэй тархаж буй коронавирусний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дараах гурван шийдвэрийг аймгийн Онцгой комиссын гишүүдийн 100 хувийн саналаар дэмжин хэрэгжүүлэхээр боллоо. Үүнд:
 
1. Энэ сарын 15-ны өдрөөс эхлэн бүх нийтийг хамарсан тэмцээн, уралдааныг тодорхойгүй хугацаагаар хязгаарлалаа.
 
2. Төрийн байгууллагууд тодорхойгүй хугацаагаар нийтийг хамарсан хурал, зөвлөгөөн, семинар, сургалт зохион байгуулахгүй байхаар боллоо.
 
3. Сар шинийн баярыг аймгийн хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулахгүй бөгөөд нийтийг хамарсан золголт хийхгүй байх шийдвэрийг тус тус гаргалаа.
 
Ингэхдээ аж ахуйн нэгж байгууллагын бизнесийн үндсэн үйл ажиллагааг хязгаарлахгүй байж эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхгүй байх тал дээр Аймгийн Онцгой комиссын гишүүд анхаарч байна гэж Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.
 
 
 
 
 
 
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш