logo
17 туульч л амьд байна

17 туульч л амьд байна

2011/12/17
 “Монгол тууль” хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанаар өчигдөр баталлаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан баталж, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад даалгасан байна. Шаардагдах хөрөнгийг тооцож, салбарын сайдын төсвийн багцад жил бүр тусган санхүүжүүлж байхаар болжээ. Манай улсад 60 шахам туульч, 200 гаруй тууль байсан бол өдгөө Увс, Ховд аймаг, Улаанбаатар хотод ердөө 17 туульч амьд сэрүүн байна. Тэдний 4 нь 5 туулийг бараг бүрэн хэмжээнд, бусад нь хэсэгчлэн хайлдаг нь энэ урлаг устаж мөхөхөд хүрсэн гэсэн үг юм. Тиймээс “Монгол тууль” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэх болсон байна.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш