logo
Репийн эцэг дошиндоо

Репийн эцэг дошиндоо

2022/01/13
Зүүн дөрвөн замын “Жем палас”-т “Empire art lounge”, “Empire night club” маргааш буюу 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр нэгэн зэрэг нээлтээ хийх нь. Нээлтэнд нэртэй, авьяаслаг дуучид ирж ая дуугаа өргөн барих аж. Сүр дуулиантай нээлт хийж буй энэхүү газар хэнийх вэ гэдэг асуулт мэдээж гарч ирч ирнэ.

Эзэнт гүрний эзэн бол 1996 онд монголын хамгийн анхны баар болох “Non stop”-ыг ажиллуулж явсан “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах юм. “Non stop” баар зүүн дөрвөн замд байсныг хүн бүхэн мэднэ. 20-хон настай “бацаан” зах зээлийн эхэн үеийн мангасуудтай өрсөлдөж явсан гэхээр Амараагийн бизнес ухаан эртнийх билээ.

Репийн эцэг 1993 онд ХБК төгсөнгүүтээ Монголын циркчидтэй хамт жил хагасын хугацаанд европ тивийг тойрсон аялан тоглолт хийсэн түүхтэй. Ингэхдээ хоёр чингэлэг бараа тээвэрлэн ирсэн гэдэг.






 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш