logo
“Зах” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж байна

“Зах” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж байна

2022/01/27

“Сар шинэ-2022” ерөнхий арга хэмжээний хүрээнд Дундговь аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг хүнсний бөөний төв, зах, худалдаа үйлчилгээний газруудад хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Зах” хэсэгчилсэн арга хэмжээг 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд зохион байгуулж байна.

Арга хэмжээний хүрээнд алба хаагчдыг хоёр ээлжээр эргүүлийн наймн чиглэлд үүрэг гүйцэтгүүлж иргэдийг хулгайд эд зүйлээ алдахаас урьдчилан сэргийлэх яриа таниулга хийж, зурагт хуудас тараан байршуулж аж ахуй нэгжүүдэд гэмт хэрэг , зөрчлөөс урьдчилан сэргийлэх, объектын аюулгүй байдлаа хангаж ажиллах талаар албан мэдэгдэл хүргүүллээ.

Мөн Замын цагдаагийн тасгаас зах худалдаа үйлчилгээний зам, авто зогсоол орчимд тээврийн хэрэгслийн түгжрэл, бөөгнөрөл үүсч зам тээврийн осол гарахаас урьдчилан сэргийлж зохицуулалт хийж байна гэж Дундговь аймаг дахь цагдаагийн газраас мэдээллээ. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш