Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар жиндүү хүйтэн байна.
2022 оны 01 сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн өмнөд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Их нуурууд болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 27-32 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр 20-25 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 13-15 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 14-16 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 15-17 хэм хүйтэн байна.
2022 оны 02 дугаар сарын 01-нээс 02 дугаар сарын 05-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
1-нд Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Халх голын сав газраар, 2-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 4-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Салхи 2, 3, 4-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 27-32 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.