Сар шинийн хүчит бөхийн барилдаан болохтой холбогдуулан үзэгчдэд дараах зөвлөмжийг хүргэж байна.
1. Барилдаан эхлэхээс 2-оос доошгүй цагийн өмнө ирж Коронавируст халдвар илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдах.
2. Бусад эрүүл мэндийн байгууллагад хийлгэсэн шинжилгээний хариу бөхийн өргөөнд нэвтрүүлэхгүй.
3. Эерэг гарсан тохиолдолд барилдаан үзэх боломжгүй.
4. Амны хаалтны нөөцтэй ирж цаг тутам солих, зөв зүүх хэрэгтэй.
5. Ариун цэврийн өрөөгөөр үйлчлүүлэхдээ халдвар хамгааллын дэглэм мөрдөх, гараа тогтмол угаах, халдваргүйжүүлэх шаардлагатай.
Бөхийн барилдаан
- 2022.01.31-нд 12 цагаас,
- 2022.02.01-нд 14 цагаас тус тус эхлэх тул дээрх зөвлөмжийг заавал мөрдөөрэй!
Баянзүрх дүүргийн Онцгой комисс