Зуунмод-Улаанбаатар чиглэлд олон жил тээврийн үйлчилгээг явуулж байсан "Хайрхан зам", "Дөхөм зам" хоршоод тээвэрлэлтийн гэрээгээ цуцалжээ.
Тиймээс Төв аймгийн Авто тээврийн төвөөс яаралтай зохион байгуулалтыг хийж "City bus consulting" ХХК-тай түр гэрээ байгуулан тээвэрлэлтийг хэвийн явуулах шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.
Өнөөдрөөс буюу нэгдүгээр сарын 31-нээс эхлэн өглөө 09 цагаас 2 цагийн давтамжтай тээвэрлэлт хэвийн үргэлжилж байна гэдгийг албаныхан хэлж байна.