2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хүүхдэд олгох амьжиргааг дэмжих 188 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 288 мянган төгрөгөөр хэвээр олгохоор шийдвэрлэж, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" МУЗГ-ын 60 дугаар тогтоолыг баталсан.
Уг нэмэгдэлд 52’693 нийгмийн халамжийн тэтгэвэр авагч иргэн, 10’145 байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хүүхэд, нийт 62’838 иргэн хамрагдаж, 6.1 тэрбум төгрөгийн нэмэгдлийг иргэдийн дансанд шилжүүлж дууслаа.
Нэмэгдүүлсэн дүнгээр цаашид ч хэвээр үргэлжлүүлэх мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг 2023 оны төсөвт тусган ажиллах болно гэж ХНХЯ-наас мэдээллээ.