logo
Газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлнэ

Газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлнэ

2022/02/08

Нийслэлийн хэмжээнд улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж  буй бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, газар чөлөөлөхөд цаг алдахгүй байхыг Нийслэлийн Засаг дарга үүрэг болгосон.

2022 оны хувьд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нөхөх олговортойгоор газар чөлөөлөх 249 байршлыг Нийслэлийн ИТХ-аар батлаад буй юм. Үүнээс он дамжин хэрэгжиж буй 69 ажил буй бол барилга байгууламжийн нөлөөлөлд өртсөн 115, дэд бүтцийн нөлөөлөлд өртсөн зургаа,  инженерийн шугам сүлжээний нөлөөлөлд өртсөн 26, автозамын ажлын нөлөөлөлд өртсөн 33 газар байгаа юм байна.

2022 онд шинээр хэрэгжих ажлуудаас 22 авто зам, 22 сургууль цэцэрлэгийн хөрөнгө оруулалт батлагджээ. Гэр хорооллыг дахин төлөвлөх хүрээнд таван тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй газар чөлөөлөх ажлыг төлөвлөжээ.

Энэ жилийн хувьд таван байршилд хоёр тэрбум орчим төгрөгийн газар чөлөөлөлтөд зориулах ажээ. Одоогийн байдлаар эрх шилжих ажил хийгдэж буй бөгөөд эрх шилжсэний дараа хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулна гэдгийг өнөөдөр /2022.02.07/ болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг хэлсэн байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш