logo
Төсөл хэрэгжүүлэгчдэд батламж гардуулж, гэрээ байгуулах эрх олгов

Төсөл хэрэгжүүлэгчдэд батламж гардуулж, гэрээ байгуулах эрх олгов

2022/02/09

Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих ажлын гүйцэтгэгчээр шалгарсан аж ахуйн нэгжүүдэд Нийслэлийн Засаг даргын захирамж, төсөл хэрэгжүүлэх батламжийг гардуулж, газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гэрээ байгуулах эрх олголоо. Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/397 дугаар захирамжаар байгуулсан үнэлгээний хорооны 2022 оны  дүгнэлтийг үндэслэн ийн батламж гардуулсан байна.

Төслийн хүрээнд одоо байгаа зургаан хуучин орон сууцны барилгыг буулган, шинээр төлөвлөн барилга барих юм.  Ингэснээр  204 өрхийн 816 иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлнэ.   

БАГЦ

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ

БАЙРШИЛ

1

ХУД-11

“Монтекарло голд” ХХК

Хан-Уул дүүргийн 11 дугаар хороо Сүрьеэгийн эмнэлгийн ажилчдын 20-р байр

2

СХД-01

“Хур алтан өргөө” ХХК

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо СТ-01, СТ-02, СТ-03-р байр

3

СХД-02

“Хур алтан өргөө” ХХК

Сонгино хайрхан дүүргийн 18 дугаар хороо СТ-04, СТ-05-р байр

Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих ажлыг нийслэлийн хэмжээнд Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126-р тушаалаар батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ын дагуу үе шаттайгаар зохион байгуулан хэрэгжүүлж байгаа.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын шийдвэрээр газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууцны зориулалттай 344 барилгын ашиглалтыг хориглосон байдаг. Тэдгээрээс 170 барилгыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар буулган, дахин төлөвлөж, барилгажуулах тухай шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийн дагуу 48 барилгын 892 айлын орон сууцыг буулган 15 барилгын 2478 айлын орон сууцыг ашиглалтад оруулаад байна.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш