Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу тэнцвэртэй, үнэн бодитой, хариуцлагатай сэтгүүл зүйн нийтлэл, нэвтрүүлгийг олон нийтэд түгээхийн тулд холимог санхүүжилтийн тогтолцоог мөрддөг.
Иймээс үзэгч, сонсогчдоос 1100 төгрөгийн хураамжийг авдаг. Үр дүнд нь олон нийтийн эрх ашиг, үндэсний дархлааг хамгаалсан олон улс, орон нутгийг хамарсан нийтлэл, нэвтрүүлгийг бэлтгэн үзэгч, сонсогчдодоо хүргэх үүргийг хүлээж ажилладаг.