logo
Захидал бичлэгийн улсын уралдаан зарлагдлаа

Захидал бичлэгийн улсын уралдаан зарлагдлаа

2022/02/25

Дэлхийн шуудан холбоонооны байгууллагаас 51 дэх жилдээ зарлаж буй олон улсын өсвөр насныхүүхдүүдийн захидал бичлэгийн уралдааныг Харилцаа холбооны зохицуулах хороо Монгол шуудан ХК-тай хамтран Монгол Улсад 6 дах жилдээ  зохион байгуулж байна.

Энэ жилийн захидлын уралдааныг “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг томчууд ямараргахэмжээ, яагаадаваххэрэгтэй вэ?” сэдэв агуулгын хүрээнд зохион байгуулах гэж байна.

Иймд хүүхдүүдтанартөрзасгийнудирдлагуудболонхайртайдотнытомхүмүүсдээханданөөрсдийн үзэл, бодол, хүсэл эрмэлзэлээ захидлаар илэрхийлэн,бидэнд ирүүлээрэй.

Захидлыг 2022оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал “Монгол шуудан ХК”-ийнУлаанбаатар хот болон хөдөө орон нутгийн бүх салбараар дамжуулан дараах хаяган дээр хүлээн авна.

 

Харилцаа холбооны зохицуулах хороо, Метробизнестөв, А блок, 5 давхар, Д.Сүхбаатарын гудамж-13, Сүхбаатардүүрэг, Улаанбаатар 14201-0033

 

Хүүхдүүдээ! Та бүхэн захидалдаа дор дурдсан шаардлагыг мөрдлөг болгохоо мартуузай. Ингэснээр таны захидал шүүгчдийн шалгуурт тэнцэх юм шүү.

 

  • Захидлыг зөвхөн шуудангаар илгээсэн  байх;
  • Хүлээн авагч, илгээгчийн хаягийг загварын дагуу бичих;
  • Цэвэр нямбай, гаргацтай бичихийг анхаарах;
  • Сэдэв агуулгыг баримталж,  хэл найруулга сайтай байх;
  • Үгийн тоо хэт цөөн болон 1000 үгнээс хэтрэхгүй байх.

 

Захидал илгээгчийн хаягийн загвар:

 

………………………../овог/, ……………………………./нэр/

………………………../анги/, ……………………………./сургууль/

………………………../сум/хороо/, ………………………………/аймаг/дүүрэг/

………………………../шуудангийнзипкод/ …………………………./утасныдугаар/

 

Ирүүлсэн захидлыг мэргэжлийн багажиллан шүүж, шилдэг 15 захидлыг шалгаруулан, тэргүүн байр эзэлсэн үндэсний ялагчийн захидлыг олон улсын уралдаанд илгээнэ.

 

Шагналт байрууд:

 

  • Тэргүүн байр – 1 оролцогч:    Өргөмжлөл,    500,0 мянгантөгрөг
  • Дэд байр – 2 оролцогч: Өргөмжлөл, 400,0 мянгантөгрөг
  • Гуравдугаар байр – 3 оролцогч: Өргөмжлөл, 300,0 мянгантөгрөг
  • Дөрөвдүгээр байр – 4 оролцогч: Өргөмжлөл, 200,0 мянгантөгрөг
  • Тавдугаар байр – 5 оролцогч:   Өргөмжлөл, 100,0 мянгантөгрөг

Хүүхдүүд та бүхэн өөрийн оршин суугаа нутаг дэвсгэрийн Шуудангийн нэгдсэн кодын мэдээллийг www.zipcode.mn цахим хуудаснаас аваарай.

ShareTw
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш